Нийслэл хотын нийтийн тээврийн салбарт орчин үеийн дэвшилтэт техник, технологийн нэвтрүүлэх замаар иргэдээ дээдэлсэн тээврийн системийг бий болгох эрхэм зорилготой хамт олон та бүхэнд үйлчилж байна. Байгаль орчинд ээлтэй, аюулгүй, зорчигч төвтэй тээвэрлэлтийг гүйцэтгэхээс гадна иргэдэд хүртээмжтэй, аюулгүй, хялбар үйлчилгээг бид хүргэхээр хичээн ажиллаж байна.
Монгол Улсын нийт хүн амын 49 хувь нь ажиллаж амьдардаг Улаанбаатар хотод 2025 оны байдлаар өдөр тутам нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн болон хот орчмын 121 чиглэлд, нийтийн тээврийн үйлчилгээг 19 аж ахуйн нэгж гүйцэтгэдэг. Ажлын өдөр 1200 , амралтын өдөр 925 автобус та бүхэнд үйлчилдэг. Нийтийн тээврийн үйлчилгээг угсраа, давхар болон их, дунд багтаамжийн автобусаар хэвийн, тасралтгүй, хүртээмжтэй, шуурхай байдлыг ханган ажиллаж байна.
№
Төрөл
2024 он
ААНБ
Тээврийн хэрэгслийн тоо
1
Үндсэн
19
1278
2
Буухиа
2
34
3
Такси
5
252
4
Ажилчдын автобус
92
225
5
Хүүхдийн автобус
61
148
6
Сургуулийн автобус
20
43
Нийт
199
1980
УЛААНБААТАР ХОТЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТӨРӨЛ
2024 оны байдлаар нийт их багтаамжийн 1278 автобус бүртгэлтэйгээс дизель автобус 1055, цахилгаан шинэ автобус 80, давхар автобус 10, угсраа автобус 43, дунд багтаамжийн автобус 68 ажиллаж байна. Такси үйлчилгээ үзүүлж буй 252 тээврийн хэрэгслээс 226 тээврийн хэрэгсэл /LPG/ буюу шингэрүүлсэн нефтийн хийн хөдөлгүүртэй, 26 тээврийн хэрэгсэл бензинээр ажилладаг.
2024 оны байдлаар нийт бүртгэлийн санд их багтаамжийн 2145, буухиа 37, такси үйлчилгээнд 252 мэргэшсэн жолооч бүртгэлтэй байна.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЧИГЛЭЛИЙН ТОО
2025 оны байдлаар өдөр тутам нийтийн тээврийн үйлчилгээнд 121 чиглэлд их, дунд, угсраа болон бага багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс 104 нь үндсэн чиглэл, 17 нь хот орчмын чиглэл болно. Нийт чиглэлийн урт нь 914.3 км байна.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЗОГСООЛ
Нийтийн тээврийн үйлчилгээ нь зам, зогсоол, тээврийн хэрэгсэл гэсэн 3 үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 1280 зогсоол ашиглагдаж байгаагаас эцсийн 126, хотын төвд 64, хотын захад 62 зогсоол бүртгэлтэй байна.